


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
төрийн албаны тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн ", албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн" гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.7 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.1.9-15.1.13 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
