Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
Төрийн албаны тухай хуульд

нэмэлт, ӨӨРЧЛӨЛТ оруулах тухай

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:

1/281 дүгээр зүйл:

Хэвлэх

“281 дүгээр зүйл.Албан тушаалтны цалин хөлсний талаар

                                                      санал гаргах

281.1.Төрийн албаны төв байгууллага нь энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалтны цалин хөлсний  талаар дараах этгээдэд санал гаргана:

281.1.1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид;

281.1.2.төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид;

281.1.3.Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагчийн талаар Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвлөлдөж Улсын Их Хуралд;

281.1.4.Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид;

281.1.5.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад.

281.2.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлс, урамшуулалтай холбогдсон асуудлыг тус тусын хуулиар зохицуулна.

281.3.Төрийн албаны төв байгууллага нь удирдах албан тушаалтны цалин хөлсний талаар санал боловсруулахдаа албан тушаалаас нь гадна ажлын үр дүнгээс хамаарах чиглэлийг баримтлан дараах зүйлийг харгалзан үзнэ:

281.3.1.адил албан тушаалд ижил хэмжээний цалин хөлс тогтоох;

281.3.2.тухайн албан тушаалын хариуцлагын түвшинг харгалзах;

281.3.3.тухайн албан тушаалаар хүлээсэн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадварыг харгалзах.

281.4.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 281.1-д заасан цалин хөлсний хэмжээг тогтоохдоо төрийн албаны төв байгууллагын саналыг харгалзаж үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэнэ.”

                        2/351 дүгээр зүйл:

Хэвлэх

“351 дүгээр зүйл.Төрийн байгууллагын зарим  удирдах албан

                                          тушаалд нэр дэвшүүлэх журам

351.1.Төрийн албаны төв байгууллага дараах албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгоно:

                        3511.1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга ;

3511.2.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

                        351.1.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

                        351.1.4.төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;

                       

351.1.5.Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагч;

                        351.1.6.агентлагийн дарга цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагаас бусад ;

            351.1.7.Улсын  ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга;

            351.1.8.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга.  

351.2.Төрийн албаны төв байгууллага нь сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхээс ажлын 21-ээс доошгүй өдрийн өмнө тухайн албан тушаалын талаар нийтэд  мэдээлнэ.

351.3.Энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалтныг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, бусад төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн аливаа нам, эвслийн зүгээс төрийн албаны төв байгууллагад нөлөө үзүүлэхийг хориглоно.

351.4.Төрийн албаны төв байгууллага нь албан тушаалд нэр дэвшигчийг төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулан, хэрхэн сонгосон тухайгаа нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын хамт нийтэд мэдээлнэ.

351.5.Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалд санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно.

351.6.Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.

351.7.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөхтэй холбогдсон асуудлыг тус тусын хуулиар зохицуулна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2 дахь заалтын “төрийн” гэсний өмнө “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийн “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасан” гэснийг “Энэ хуулийн 351.1-д заасан” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                     Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх