Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

 ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“28.10.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.”

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх