Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

           

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/15 дугаар зүйлийн 15.1.15 дахь заалт:

“15.1.15.иргэнийг Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 4.1.5, 4.1.6, 6.4-т заасан жендэрийн шууд ба шууд бус хэлбэрээр ялгаварлан гадуурхах.”

2/17 дугаар зүйлийн 17.16 дахь хэсэг:

 “17.16.Энэ хуулийн 17.4-т заасан сонгон шалгаруулалт болон 17.3-т заасан мэргэшлийн шалгалтад орж адил оноо авсан боловч хүйсийн шинжээр тэнцээгүй иргэн төрийн албаны төв байгууллагад гомдлоо гаргаж болно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “хүйс” гэсний өмнө “нас,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            монгол улсын

            их хурлын дарга                                                    д.дэмбэрэл

Хэвлэх