Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга” гэсний дараа “, шүүхийн шинжилгээний байгууллагын дарга” гэж, мөн зүйлийн 8.1.6 дахь заалтын “гаалийн байцаагч” гэсний дараа “, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

           

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх