Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн “төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын” гэснийг “төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын” гэж, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Төрийн албаны” гэснийг “Улс орныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой арга хэмжээ авахаас бусад тохиолдолд төрийн албаны” гэж тус тус өөрчилсүгэй.

     2 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх