Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын “улсын төсвөөс санхүүждэг Засгийн газрын агентлагийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал, үйл ажиллагааныхаа орлогоос санхүүждэг Засгийн газрын агентлагийн дарга” гэснийг “Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “Цагдаагийн ерөнхий газрын дарга” гэснийг “цагдаагийн төв байгууллагын дарга” гэж тус тус өөрчилсүгэй.

            2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 дахь заалтын “Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад төсөвт байгууллагын болон” гэснийг хассугай.

3 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                         Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх