Хэвлэх DOC Татаж авах

 
 
 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2007 оны 11 сарын 01 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 7.1.10 дахь заалт нэмсүгэй:

“7.1.10.Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллага болон хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал; ”

Хэвлэх

2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 7.6-ийн “яамны хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч” гэснийг “яамны тасгийн дарга” гэж, 7.8-ын “яамны туслах байцаагч, туслах мэргэжилтэн” гэснийг “сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн” гэж, “7.1.10, 7.1.11.” гэсэн заалтын дугаарыг “7.1.11, 7.1.12” гэж  тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 7.7–гийн “байцаагч” гэснийг, 28.2.2-ын “албан ажлын онцгой нөхцөлийн,” гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 9.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                    МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

   

Хэвлэх