Хэвлэх DOC Татаж авах

 
 
 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2007 оны 08 сарын 02 өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

                                                        

            1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 17.9 дэх хэсгийг дор дурдснаар өөрчлөн найруулсугай: 

            “17.9.Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн шүүгчийн албан тушаал эрхлэх, прокуророор ажиллахад энэ хуулийн 17.3-т заасан мэргэшлийн шалгалтаас чөлөөлөгдөнө.” 

Хэвлэх

            2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

           

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх