Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 9, 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай  хэсэг, заалт нэмсүгэй:

1/ /Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

2/17 дугаар зүйлийн 9, 10, 11 дэх хэсэг:

“17.9.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчийг Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж болно.

17.10.Төрийн байгууллага нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалд иргэнийг 6 сар хүртэл хугацаагаар түр томилж болно.

17.11.Иргэнийг төрийн жинхэнэ албанд түр томилоход энэ хуулийн 17.3-т заасан журам хамаарахгүй.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ /Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

2/7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

“7.9. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг Улсын Их Хурал тогтооно.”

3/24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“24.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр  төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон  хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.”

4/25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

“25.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;”

5/33 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“33.4.Төрийн байгууллага нь дараахь хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ:

33.4.1. төрийн албан хаагчийн сургалт;

33.4.2. төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа.”

Хэвлэх

3 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн “17.4.” гэснийг “17.4.-т”; 27.2.3.-ын “1 жилийн” гэснийг “6 сарын”,   30.2.-ын ”12 сарын” гэснийг “6 сарын”;  39.4.-ийн “Төрийн захиргааны” гэснийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ”;  39.1.2.-ын  “захиргааны” гэснийг “жинхэнэ”;  41.1.2-ын “энэ хуулийн” гэснийг “хуульд өөрөөр заагаагүй бол 16.2.,”; гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 16.3.-ын “25 дугаар зүйлд” гэснийг хассугай.

5 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 24.5.-ыг  хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.  Энэ хуулийг  2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Хэвлэх