Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд  “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалинг Улсын Их Хурлаас тогтоосон төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг харгалзан Улсын Их Хурал тогтооно.” гэсэн 28.10 дахь хэсэг нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Хэвлэх