Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг:

“11.4.Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, нийтлэлийн агуулга, хөтөлбөрт хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замын талаар тусгаж, хэрэгжүүлнэ.”

2/11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг:

“11.8.Хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний нүүр царай, дуу хоолойг танигдахуйц байдлаар гаргах, хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараах, хохирогчийг буруутгасан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.”

3/16 дугаар зүйлийн 16.3.8 дахь заалт:

“16.3.8.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “11.4, 11.5, 11.6” дахь хэсгийн дугаарыг “11.5, 11.6, 11.7” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД