Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

БАГА, ДУНД  БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт:

“4.1.8.зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.”

2/5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт:

“5.1.5.хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.”

3/22 дугаар зүйлийн 22.1.9 дэх заалт:

“22.1.9.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын “арга барилд” гэсний өмнө “, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД