


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр |
Улаанбаатар хот |
АРХИВЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2017 он, №11)
1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
25.7.Архивт байгаа төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл, түүний тээгчийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ил болгосны дараа нийтэд ашиглахыг зөвшөөрнө.
Хэвлэх2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
