


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр |
Улаанбаатар хот |
АРХИВЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2017 он, №07)
1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл, осол” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
