Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(“Төрийн мэдээлэл”, 2017 он, №07)

1 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул бий болсон” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл, осол үүссэн” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “иргэний хамгаалалтын албатай” гэснийг “онцгой байдлын байгууллагатай” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД