Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалтын “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул,” гэснийг, мөн зүйлийн 4.5.9 дэх заалтын “байгалийн гамшиг, гэнэтийн аюул,” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл,” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2.9 дэх заалтын “байгалийн гамшгаас” гэснийг “гамшгаас” гэж, 15 дугаар зүйлийн 15.4.2 дахь заалтын “малын гоц халдварт өвчний голомтод болон байгалийн гамшгийн үед” гэснийг “голомтын бүс болон гамшгийн үед” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                        М.ЭНХБОЛД