Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь заалт, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсгийн “нийтэд учирсан гамшигт байдал,” гэснийг “гамшиг,” гэж, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгийн “нийтэд учирсан гамшигт байдлыг” гэснийг “гамшгийг” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “байгалийн” гэснийг, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгийн “байгалийн” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                        М.ЭНХБОЛД