


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“21 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.”
Хэвлэх
Хэвлэх
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
