Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “санд”, “сангаас” гэсний өмнөх, 54 дүгээр зүйлийн 9, 10, 11 дэх хэсгийн “Байгаль хамгаалах” гэснийг “Байгаль орчин, уур амьсгалын” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД