Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.6 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 28.6.3 дахь заалтын “хилийн” гэсний дараа “ба дотоодын” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД