Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 9 дэх заалт нэмсүгэй:

“9/дотоодын цэргийн албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хилийн” гэсний дараа “ба дотоодын” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД