Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.7 дахь хэсэг нэмсүгэй:

“10.7.Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон этгээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.4 дэх хэсэгт заасан арга хэмжээг авна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА            М.ЭНХБОЛД
Хэвлэх