Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:

1/221 дүгээр зүйл:

Хэвлэх

 “221 дүгээр зүйл.Оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

221.1.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

221.2.Оршин суугч бус албан татвар төлөгчид орлого олгогч этгээд нь суутгагчийн үүрэг хүлээж энэ хуулийн 221.1-д заасны дагуу тодорхойлсон орлогод албан татвар ногдуулж, суутгал хийнэ.”

2/23 дугаар зүйлийн 23.2.4, 23.2.5 дахь заалт:

“23.2.4.энэ хуулийн 18, 19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар;

23.2.5.энэ хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар тодорхойлсон орлогын дүнд 20 хувиар.”

3/26 дугаар зүйлийн 26.1.7 дахь заалт:

“26.1.7.суутгагч нь энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан орлогыг оршин суугч бус албан татвар төлөгчид олгох тухай бүр энэ хуулийн 23.2.5-д заасан хувиар албан татвар ногдуулж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх.”

4/27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт:

“27.1.5.гадаад улсад олсон энэ хуулийн 13.1.4-т заасан мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татварыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл энэ хуулийн 23.1-д заасан хувиар, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ хуулийн 23.2.4-т заасан хувиар ногдуулан дараа сарын 10-ны дотор.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “орлогыг” гэсний өмнө “орлого болон мөнгөн хадгаламжийн хүүгийн” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“23.1.Энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд дараахь хувь хэмжээгээр тооцож, албан татвар ногдуулна:

Д/д Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хувь хэмжээ
1 18 000 000 хүртэл 10 хувь
2 18 000 000, түүнээс дээш 30 000 000 хүртэл 1 800 000 төгрөг дээр 18 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 15 хувийг нэмнэ.
3 30 000 000, түүнээс дээш 42 000 000 хүртэл 3 600 000 төгрөг дээр 30 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ.
4 42 000 000, түүнээс дээш 6 000 000 төгрөг дээр 42 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 25 хувийг нэмнэ.
 

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “84 000 төгрөгийн” гэснийг “120 000 төгрөгийн, 2019 онд 160 000 төгрөгийн, 2020 онд 200 000 төгрөгийн, 2021 оноос эхлэн 240 000 төгрөгийн” гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийн 2, 5 дугаар зүйл, 1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 3, 4 дүгээр зүйл, 1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                        М.ЭНХБОЛД