Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 12 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.31 дэх заалтын “оруулсан хандив, хөрөнгө” гэсний өмнө “болон хог хаягдлын боловсрол, сургалтыг дэмжихэд” гэж, мөн зүйлийн 12.1.35 дахь заалтын “агаарын бохирдлыг” гэсний дараа “болон хог хаягдлыг” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хог хаягдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА            М.ЭНХБОЛД
Хэвлэх