Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 12 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“14.1.Химийн хорт болон аюултай бодисын хаягдал устгах үйл ажиллагааг  Хог хаягдлын тухай хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хог хаягдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА            М.ЭНХБОЛД
Хэвлэх