Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 12 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.12 дахь хэсэг нэмсүгэй:

“6.12.Засгийн газар Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.9-д зааснаас бусад зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                              М.ЭНХБОЛД