Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 12 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.7, 16.1.8 дахь заалт нэмсүгэй:

1/16 дугаар зүйлийн 16.1.7, 16.1.8 дахь заалт:

“16.1.7.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.8-д зааснаас бусад нялх, балчир хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн хүнс болон хооллох хэрэгслийг сурталчлах;

16.1.8.чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулах.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД