Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 31 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/20 дугаар зүйл:

Хэвлэх

“20 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих

1.Монголбанк Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зохицуулж, хяналт тавина.

2.Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд холбогдсон харилцааг Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар зохицуулна.”

2/8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Төгрөгийг орлох төлбөрийн бусад хэрэгслийг Монголбанкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэнэ.”

3/5 дугаар зүйлийн 5 дахь заалт:

“5/үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих;”

4/17 дугаар зүйлийн 1 дэх заалт:

“1/зохих нөхцөлийг тусгасан гэрээний дагуу төрийн сангийн нэгдсэн дансыг Сангийн сайдын хүсэлтээр өөр дээрээ байршуулж, Засгийн газрын төлбөр, түүнтэй холбогдох төлбөр тооцоог гүйцэтгэх;”

5/23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

“3/Засгийн газар болон банк, Хадгаламжийн даатгалын болон Ирээдүйн өв сан корпораци, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шууд оролцогч, оператороос бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;”

6/24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Монголбанк нь банкны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд банкны үйл ажиллагааг хянан шалгах, банканд албадлагын арга хэмжээ авах, үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, арга хэмжээ авах эрхтэй.”

7/25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-3, 5, 8 дахь заалт:

 “1/үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгчийн болон банкны байр, тасалгаа, бусад холбогдох газарт нэвтрэн орох;

 2/үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгч, банкны данс бүртгэл, тайлан, тэнцэл, санхүүгийн баримт, тоног төхөөрөмж, шаардлагатай бусад зүйлд хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах, асуулт тавьж, хариулт авах;

 3/шаардлагатай магадлагаа, баримтын хуулбарыг төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгч, банкны харилцагч, хэрэглэгч, иргэн, хуулийн этгээд, банк, санхүүгийн болон бусад байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

 5/үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгч, банк, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх;

 8/үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгч, банкны санхүүгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамжид нэвтрэх, тэдгээрээс банкны үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ, мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах.”

8/252 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

 “1/үндэсний төлбөрийн системийн тухайн оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, банканд сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн нэрийг “Монголбанкнаас үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд болон банканд тавих хяналт” гэж, 24 дүгээр зүйлийн гарчгийг “Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд болон банканд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД