Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 25 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 9 дэх заалт нэмсүгэй:

“9/хариуцсан нутаг дэвсгэртээ орших гол, мөрөн, нуурт усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Усан замын тээврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД