Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн  “байцаан шийтгэх” гэснийг “хэрэг хянан шийдвэрлэх тухай” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын “байцаан шийтгэх” гэснийг “хэрэг хянан шийдвэрлэх” гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч” гэснийг “мөрдөгч” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА  Ц.НЯМДОРЖ
Хэвлэх