Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.6 дахь хэсэг нэмсүгэй:

“14.6.Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА  Ц.НЯМДОРЖ
Хэвлэх