Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7/Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох” гэснийг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, 2 дахь хэсгийн 2, 3, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА  Ц.НЯМДОРЖ
Хэвлэх