Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “ажил олгогч болон даатгуулагчаас” гэсний дараа “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА  Ц.НЯМДОРЖ
Хэвлэх