Хэвлэх DOC Татаж авах

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР,

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ

ГАЗРЫН ДАРГА НАРЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

 

2017 оны 06 сарын  16-ны өдөр                                 Дугаар А/116, А/112                            Улаанбаатар хот

 

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

           Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1. Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2015 оны А/32/231 дүгээр тушаалаар баталсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам”-ын 1.1 дэх заалтын  “түүний түүхий эд,” гэснийг  хассугай.

            2. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын     дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга /Д.Энхсайхан/ нарт тус тус даалгасугай.

            3. Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА

 

 

Ө.ЭНХТӨР                                           

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА

 

 

Н.ЦАГААНХҮҮ