Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.12 дахь заалт нэмсүгэй:

“9.1.12.магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “байгууллага болон” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клуб,” гэж, мөн зүйлийн 3.1.7 дахь заалтын “хөнгөвчлөх болон” гэсний дараа “идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ,” гэж, 3.1.8 дахь заалтын “байгууллага болон” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клуб,” гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “, магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх  үйлчилгээнд урамшуулал олгох” гэж тус тус нэмсүгэй:

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД