Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:

“3.1.11.“эцсийн эзэмшигч” гэж өөрийн эзэмшиж буй хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн үндсэн дээр хуулийн этгээдийн хяналт, удирдлага, хөрөнгийг шууд, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоогоор төлөөлүүлэн удирдан чиглүүлж буй дараахь этгээдийг:

3.1.11.а.хуулийн этгээдийн хамгийн их саналын эрхийг эзэмшдэг;

3.1.11.б.хуулийн этгээдийн хувьцааны тоо, эсхүл зах зээлийн нийт үнэлгээний хамгийн ихийг эзэмшдэг;

3.1.11.в.адилтгах бусад.”

2/11 дүгээр зүйлийн 11.1.12 дахь заалт:

“11.1.12.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаархи мэдээлэл.”

3/11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг:

“11.4.Энэ хуулийн 11.1.12-т заасан эцсийн эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох татварыг төлсөн талаархи татварын албаны тодорхойлолтыг үндэслэн өөрчлөлтийг бүртгэнэ.”

4/15 дугаар зүйлийн 15.2.10 дахь заалт:

“15.2.10.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд эцсийн эзэмшигч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаархи мэдээлэл.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД