Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай 151 дүгээр зүйл нэмсүгэй:

“151 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний удирдлага

151.1.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагын доор үйл ажиллагаа явуулна.

151.2.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

151.3.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан байна.

151.4.Эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбарын даргыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын байгууллагад гурваас доошгүй жил ажилласан ажилтнаас сонгон шалгаруулж, эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга томилж, чөлөөлнө.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн  141.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 “141.5. Үндэсний зөвлөл ажлын албатай байна.”  

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.8 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 7.2.3 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, мөн зүйлийн 21.5.1, 21.5.2 дахь заалтын “нийгмийн даатгалын байгууллага” гэснийг “эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн “Нийгмийн даатгалын байгууллага” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтын “нийгмийн даатгалын байгууллагатай” гэснийг “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Нийгмийн даатгалын байгууллагатай” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.3, 22.5 дахь хэсгийн “нийгмийн даатгалын байгууллагаас” гэснийг “эрүүл мэндийн даатгалын байгууллагаас” гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн "эрүүл мэндийн даатгалын болон" гэснийг "нийгмийн даатгалын болон" гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.5.1 дэх заалтын “нийгмийн даатгалын байгууллагад” гэснийг “эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.8.1, 14.9.1, 14.9.2 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.6 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсгийн “нийгмийн даатгалын байгууллагын” гэснийг “эрүүл мэндийн даатгалын байгууллагын” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 141 дүгээр зүйлийн 141.6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, 21.5.2, 21.5.3 дахь заалтын "нийгмийн даатгалын асуудал" гэснийг "эрүүл мэндийн даатгалын асуудал" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “сумын нийгмийн даатгалын” гэснийг “сумын эрүүл мэндийн даатгал хариуцсан” гэж, 16 дугаар зүйлийн гарчгийн “Нийгмийн даатгалын байгууллагын” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын” гэж, 17 дугаар зүйлийн гарчиг, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 18.1, 18.3, 18.4 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын улсын” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын улсын” гэж, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын байгууллагад” гэснийг “Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын “нийгмийн даатгалын байгууллагаар” гэснийг “эрүүл мэндийн даатгалын байгууллагаар” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3 дахь заалтын “6.1.5, 6.1.9" гэснийг “6.1.2, 6.1.3, 6.1.5, 6.1.9, 6.1.12” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД