Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.1.8 дахь заалт нэмсүгэй:

“11.1.8.энэ хуулийн 15.11.4-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд улсын болон бүс, нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд хяналтын төв албаны, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд аймаг, нийслэлийн хяналтын албаны дүгнэлт авсан байна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД