Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 34.1.9 дэх заалт нэмсүгэй:

“34.1.9.яаралтай дархлаажуулалтад шаардагдах, олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД