


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр |
Улаанбаатар хот |
АРХИВЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2018 он, №01)
1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“10.3.Үндэсний архивын газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.”
Хэвлэх2 дугаар зүйл.Архивын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 17.1-д” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
