


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/263, А/406, 321
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан “Журам батлах тухай” 2017 оны А/115, А/176,142 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-ын гуравдугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.5, 3.6 дахь заалт нэмсүгэй.
3.5. Насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.
3.6. Яаралтай үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй.
2. Дээрхи тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-ний Цогцост хийх шинжилгээний хэсгийн 5-д заасан “Цогцост хийх шинжилгээ /0-18 насны/- 30000“ гэснийг хүчингүй болгосугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНГИЙН САЙД
ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ Д.САРАНГЭРЭЛ Ч.ХҮРЭЛБААТАР
