Хэвлэх DOC Татаж авах

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/222

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 365 дугаар тушаалаар баталсан “Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах, олгох журам”-д дор дурдсан агуулга бүхий 1.2, 7.11 дэх заалт тус тус нэмсүгэй:

“1.2.Гадаадын иргэн Монгол Улсад шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад энэхүү журмыг баримтална.

7.11.Гадаадын иргэн нь шинжлэх ухааны докторын зэргийг монгол, Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны гадаад хэлний аль нэгээр нь хамгаална.”

2.Журмын 4.1 дэх заалтын “Шинжлэх ухааны докторын зэрэг горилогч нь дор дурдсан шаардлага хангасан байна” гэсний өмнө “Шинжлэх ухааны докторын зэрэг горилогч, түүний бүтээлийн сэдвийг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар батална. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь эрдэм шинжилгээний зөвлөхүүдийг томилно.” гэж, 4.1.7.1 дэх заалтын “...хэвлүүлсэн байх” гэсний дараа “(өөрийн судалгаанд үндэслэн бичсэн 2 монограф эсвэл өндөр хөгжилтэй оронд хамгаалсан патентийг дүйцүүлж болно.)”гэсэн өгүүлбэр тус тус нэмсүгэй.

3.Журмын 8.2 дахь хэсгийн “... материалыг хүлээн авч” гэсний дараа “шаардлагатай тохиолдолд” гэж нэмсүгэй.

4.Журмын 2.6, 3.2.3 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

“2.6.Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах бүтээлийн болон мэргэжлийн онцлогийг харгалзан Зөвлөлийн дарга, орлогч дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар зөвшилцөн санал болгосноор 3 хүртэл тооны эрдэмтнийг Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийн тушаалаар тухайн хуралдаанд санал өгөх эрхтэйгээр оролцуулж болно.

3.2.3.шинжлэх ухааны тухайн чиглэлд хамаарах дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтыг гаргаж, Шинжлэх ухааны академийн холбогдох Бага чуулганаар хэлэлцүүлэн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар батлуулан мөрдөх;”

5.“Журмын 2.2 дахь хэсгийн “шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр” гэснийг “Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар” гэж, 2.2.1-ийн “Физикийн шинжлэх ухааны” гэснийг “Физик-математикийн шинжлэх ухааны” гэж,2.2.16-ын “Гүн ухаан, социологи, улс төр, урлаг судлалын шинжлэх ухааны” гэснийг  “Гүн ухаан, социологи, улс төр, соёл, урлаг судлалын шинжлэх ухааны” гэж,2.3 дахь хэсгийн“15-19” гэснийг “11-15” гэж, 2.4-ийн “дэд дарга” гэснийг “орлогч дарга” гэж, 2.2.3-2.2.18 дахь заалтын дугаарыг “2.2.2-2.2.16” гэж,6 дугаар зүйлийн 6.2.5-ын “Шинжлэх ухааны академийн нэгдсэн номын санд” гэснийг “Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн баримт мэдээллийн төвд” гэж тус тус өөрчилсүгэй.

6. Журмын 2.2-ын “2.2.17.Олон улс судлалын шинжлэх ухаан” гэснийг хассугай.

 

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                                        Г.ЧУЛУУНБААТАР