Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД

   ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн гарчгийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Стандарт, тохирлын үнэлгээний төрийн хяналт шалгалтыг” гэснийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналт шалгалтыг” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “үндэсний стандартыг” гэснийг “техникийн зохицуулалтыг“ гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД