Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ

   ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

  ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн “худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу Засгийн газар” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийн “стандартчилал,” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД