


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 сарын 21 өдөр |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ
ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.10 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсгийн “хэмжил зүйн” гэснийг “, техникийн зохицуулалтын” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
