Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/201 дүгээр зүйл:

Хэвлэх

            “201 дүгээр зүйл.Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг

     дэмжих зээл олгох

1.Монголбанк эцсийн зээлдүүлэгчийн хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт нь түр хугацааны хүндрэл үүссэн, өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, зээлийг хугацаанд нь эргэн төлөх боломжтой, төлбөрийн чадвартай банкинд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монголбанкны хүлээн зөвшөөрөх актив хөрөнгийн барьцаатай зээл олгож болно.

2.Монголбанк энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн нийт хэмжээг тодорхойлж, нэг банкинд олгох зээлийн хэмжээг тухайн банкны зээлжих чадварын хязгаарт багтаан тогтооно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монголбанкны хүлээн зөвшөөрөх актив хөрөнгийн жагсаалтыг Монголбанк баталж, нийтэд мэдээлнэ.

4.Монголбанк бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тохиолдолд Банкны тухай хуульд заасны дагуу банкинд зээл олгож болно.

5.Банкинд зээл олгох нийтлэг журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.”

2/221 дүгээр зүйл:

Хэвлэх

“221 дүгээр зүйл.Макро зохистой бодлого хэрэгжүүлэх

1.Монголбанк мөнгөний бодлогын хэрэгжилт болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг тодорхойлж, үнэлэн түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор макро зохистой бодлогыг боловсруулж, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгслийг ашиглан хэрэгжүүлнэ.”

3/273 дугаар зүйл:

Хэвлэх

“273 дугаар зүйл.Мөнгөний бодлогын хороо

1.Мөнгөний бодлогын хороо долоон гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэнэ.

2.Орон тооны бус гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:

1/банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ 10-аас дээш жил, үүний таваас доошгүй жилд макро эдийн засгийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай;

2/Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкны эрх бүхий албан тушаалтан, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд, холбогдох этгээд биш;

3/ашиг сонирхлын зөрчилгүй.

3.Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг уг хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхөд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг нэгэн адил баримтална. 

4.Мөнгөний бодлогын хороо дараахь асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ:

1/төрийн мөнгөний бодлогын төсөл;

2/мөнгөний бодлогын хэрэгслийн хүүг тогтоох;        

3/банкны заавал байлгах нөөцийн хэмжээ, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хувь, хэмжээг тогтоох.

5.Мөнгөний бодлогын хорооны үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.

6.Мөнгөний бодлогын хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

7.Мөнгөний бодлогын хороо жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана. Монголбанкны Ерөнхийлөгч, эсхүл хорооны гурваас доошгүй гишүүн санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.

8.Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд түүнд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.”

4/274 дүгээр зүйл:

Хэвлэх

“274 дүгээр зүйл.Банкны хяналт шалгалтын хороо

1.Банкны хяналт шалгалтын хороо нь банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараахь асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргана:

1/банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд заасны дагуу зохицуулах, банкинд авах албадлагын арга хэмжээтэй холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал, бусад шийдвэрийн төсөл;

2/банкинд хийсэн хяналт шалгалтын тайлан;

3/банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хуульд заасны дагуу банк, Хадгаламжийн даатгалын корпорацид зээл олгох санал.

2.Банкны хяналт шалгалтын хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.”

5/31 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэг:

“6.Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно.

7.Монголбанк энэ хуулийн 15, 18 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Засгийн газарт шууд болон  шууд бусаар зээл олгох, Засгийн газрын урт, богино хугацаат үнэт цаасыг анхдагч, эсхүл хоёрдогч захаас болон шууд худалдан авахыг хориглоно.”

6/37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5 дахь заалт:

“4/гадаад валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, өр төлбөрийн ханшийн зөрүүнээс үүссэн цэвэр ашгийг холбогдох санд хуваарилах;

5/тухайн санхүүгийн жилд гадаад валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, өр төлбөрийн ханшийн зөрүүнээс үүссэн цэвэр алдагдлыг дахин үнэлгээний сан болон ерөнхий нөөцийн сангаас хааж, хүрэлцэхгүй тохиолдолд зөрүүг хуримтлагдсан алдагдлын дансанд үлдээх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “мөнгөний бодлогыг” гэсний дараа “боловсруулах,” гэж, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “авлага” гэсний өмнө “үүрэг гүйцэтгэх хугацаа нэг жилээс дээш хэтэрсэн тохиолдолд” гэж, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “удирдах” гэсний дараа “, Мөнгөний бодлогын хороог удирдах, төлөөлөх, ажиллах журмыг батлах” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “олгосон зээлийн хүүгийн” гэсний дараа “болон худалдан авах үнэт цаасны өгөөжийн” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:  

1/5 дугаар зүйл:

Хэвлэх

“5 дугаар зүйл.Монголбанкны үйл ажиллагааны чиглэл

1.Монголбанк энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ:

1/мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, зохицуулах;

2/мөнгөний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

3/Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;

4/банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих;

5/үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих;

6/гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах;

7/банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

8/макро зохистой бодлого хэрэгжүүлэх.”

2/11 дүгээр зүйл:

Хэвлэх

“11 дүгээр зүйл.Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл

1.Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ дараахь арга, хэрэгслийг ашиглаж болно:

1/банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох;

2/банкинд зээл олгох, санхүүгийн  хэрэгсэл ашиглах;

3/хүүгийн нэгдсэн бодлого явуулах;

4/нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах;

5/банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх.”

3/12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журмыг Монголбанк тогтооно.”

4/13 дугаар зүйл:

Хэвлэх

“13 дугаар зүйл.Банкинд зээл олгох, санхүүгийн хэрэгсэл ашиглах

1.Монголбанк мөнгөний зах дахь мөнгөн хөрөнгийн нөөцийн илүүдэл, дутагдлыг зохицуулах зорилгоор банкинд зээл олгож, санхүүгийн хэрэгсэл ашиглаж болно.

2.Банкинд олгох зээлийн нөхцөл, санхүүгийн хэрэгсэл ашиглах журмыг Монголбанк тогтооно.”

5/18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Монголбанк улсын төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж тухайн санхүүгийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байх нөхцөлтэйгөөр Засгийн газарт зээл олгох буюу Засгийн газрын богино хугацаатай үнэт цаасыг худалдан авч болно.”

6/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Засгийн газраас гаргасан үнэт цаасыг Монголбанк худалдан авсан бол түүнийг Засгийн газарт олгосон зээлийн үлдэгдэлд оруулж тооцно. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хүрээнд богино хугацаанд буцаан худалдах нөхцөлтэй худалдан авсан Засгийн газрын урт хугацаатай үнэт цаасыг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан түр хугацааны зээлийн үлдэгдлийн нийт хэмжээнд оруулахгүй.”

7/19 дүгээр зүйл:

Хэвлэх

“19 дүгээр зүйл.Банкны үйл ажиллагаанд хяналт тавих

1.Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

2.Банк байгуулах, үйл ажиллагаа явуулах болон холбогдох бусад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмыг тогтоох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банк, банкны нэгдэлд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.”

8/23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

“7/хуульд зааснаас бусад тохиолдолд хүн, хуулийн этгээд, тухайлсан банкинд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал бий болгосон, эдийн засгийн тодорхой салбарт зориулсан тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа хэлцэл, гүйлгээ хийх.”

            9/26 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.”

10/27 дугаар зүйл:

Хэвлэх

“27 дугаар зүйл.Монголбанкны хороо

1.Монголбанк нь Мөнгөний бодлогын хороо, Банкны хяналт шалгалтын хороотой байна.

2.Монголбанкны Ерөнхийлөгч энэ хуулийн 273 дугаар зүйлийн 4, 274 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад асуудлаар зөвлөх эрх бүхий зөвлөл байгуулж болно.”

11/272 дугаар зүйл:

Хэвлэх

“272 дугаар зүйл.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл

1.Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана.

2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал орно.

3.Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.

4.Зөвлөлийн дүрмийг зөвлөлийн гишүүд хамтран батална.

5.Зөвлөл нь дараахь асуудлыг хэлэлцэнэ:

1/хууль тогтоомжийн хүрээнд харилцан солилцох мэдээ, мэдээлэл;

2/санхүүгийн тогтолцооны тогтвортой, тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд хамтарсан дүн, шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох;

3/хямралаас сэргийлэх, хямралыг даван туулах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, зохион байгуулалт;

4/банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудал, түүний нөхцөл;

5/хуульд заасан бусад.

6.Зөвлөлийн ажлын албаны үүргийг Монголбанк хэрэгжүүлнэ.”

12/28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

“2/хууль тогтоомж, Мөнгөний бодлогын хорооны тогтоолд үндэслэн, Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах;”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын “санхүүгийн дэмжлэг үзүүлэх.” гэснийг “хуульд заасны дагуу зээл олгох.” гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Л.ЭНХ-АМГАЛАН