Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсгийн “Улсын дээд шүүхийн шүүгч,” гэсний дараа “Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                                                                                      МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                       Л.ЭНХ-АМГАЛАН
Хэвлэх