Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 01 сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн “гаргаж өгөөгүй,” гэсний дараа “ирүүлээгүй” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6, 7, 8 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

 “6.Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

7.Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монголбанкны шийдвэрийг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

8.Хуульд заасан хяналт, шалгалт, банканд хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд саад учруулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн “баримтыг” гэснийг “баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг” гэж, 11 дэх хэсгийн “Энэ зүйлийн 6, 7, 8” гэснийг “Банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6” гэж тус тус өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД