Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 02 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН

ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 

1/23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:

“23.1.Энэ хуулийн 17 дугаар зүйл, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна.”

2/24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг:

“24.1.Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ногдох жилийн албан татварт дараахь хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:

Д/д Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/
2018 он 2019 он ба түүнээс хойш
1 0-6 000 000 хүртэл 160 000 240 000
2 6 000 000-12 000 000 хүртэл 140 000 220 000
3 12 000 000-18 000 000 хүртэл 120 000 200 000
4 18 000 000-24 000 000 хүртэл 100 000 180 000
5 24 000 000-30 000 000 хүртэл 80 000 160 000
6 30 000 000-36 000 000 хүртэл 60 000 140 000
7 36 000 000 ба түүнээс дээш - -
 

3/26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт:

“26.1.1.энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар, 12.2, 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалтын “, 22.1.4” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД